Сүмийн удирдлагууд ТВ-8 телевизээс 30.1 сая төгрөг нэхэмжилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 16


 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр 09.30 цагт ТВ-8 телевизийн сэтгүүлч Ж.Минжинтэй холбоотой  шүүх хурал болно. Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт болох байсан ч  тодорхой шалтгаанаар хойшлогдсон аж.  ТВ-8 телевизийн сэтгүүлч Ж.Минжингийн бэлтгэсэн “Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг” нэртэй сүмийн үйл ажиллагаатай холбоотой асуудал дэвшүүлсэн мэдээллээр нь тус сүмийн удирдлагууд түүнийг буруутгаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэд сүмийн нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр ТВ-8 телевизээс 30.1 сая төгрөг гаргуулах хүсэлтэй хэмээн  шүүхэд хандсан юм байна. Өнөөдөр болох хоёр дахь шатны шүүх хурлаар уг хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхой болох биз ээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top