“Долоон бурхан харвадаггүй” нөгөөдөр нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 16

 “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл  Монгол улсад ардын арми, зэвсэгт хүчний эхлэлийг тавьсан анхны долоогийн тухай түүхэн  “Долоон бурхан харвадаггүй” киног олны хүртээл болгох гэж байна.

Тусгаар тогтносон Монгол Улсад амьдарч байгаа нь өвөг дээдсийн цусаа урсгаж олсон гавьяа гэж бид нэгэн зэрэг хариулж чаддаг ч энэ л эрх, жаргалыг бидэнд түүчээлэн хүргэсэн жинхэнэ эздийг тэр бүр нэрлээд байдаггүй. Мөн ардын хувьсгалын түүхийг улс төрийн зорилгоор бүдгэрүүлэх гэсэн санаархал ч үүнд нөлөөлсөн гэхэд болно. Тиймээс тус киноны уран бүтээлчид их хувьсгалын үйл хэргийг үнэн мөнөөр нь “Долоон бурхан харвадаггүй” киногоор дамжуулан үзэгчиддээ хүргэхийг зорьжээ.

“Долоон бурхан харвадаггүй” киноны зохиолыг яруу найрагч Ж.Мөнхбат бичиж, ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажилласан бөгөөд МУАЖ Д.Цэрэндагва, МУГЖ А.Дашпэлжээ,Төрийн соёрхолт МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Б.Жаргалсайхан нар тогложээ.  Д.Бодоогийн дүрд МУСТА Ц.Төмөрхуяг, Д.Догсомд МУСТА Д.Золбоот, Д.Лосолд МУСТА Н.Пүрэвдорж, Богд хаанд МУСТА У.Батбаатар нар түүнчлэн ахмадуудынхаа халаа болсон авьяаслаг залуу жүжигчид болох Ш.Баянмөнх.Н Төмөрбат, П.Хувьзаяа.А.Баттүшиг, Д.Эрдэнэмөнх нар томоохон түүхэн кинонд авьяас чадвараа сорьжээ. Киноны хөгжмийн зохиолчоор МУУГЗ Т.Сэр-Од ажиллаж, 25 номероос бүтсэн 54 минутын хөгжим бичсэн юм.

Зөвхөн энэ кинонд зориулж 1920-иод оны үеийн үзэгдэх орчны байгууламж, хувцас, эд хэрэгслийг үйлдвэрлэж, дайн байлдааны хэсгийн орлон тоглогчдын баг, тэсэлгээний баг буюу пиротехнихчид мэргэжлийн өндөр түвшинд хамтран ажилласан байна. Кинонд давхардсан тоогоор 2000 гаруй хүн оролцон тоглосон бөгөөд

 байж эх орныхоо тусгаар тогтнолыг олж авсан тухай өгүүлэх “Долоон бурхан харвадаггүй" түүхэн уран сайхны кино 03 сарын 18-ны өдрөөс эхлэн Монгол орон даяар үзэгчдийн хүртээл болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top