1. Таны гадаад үзэмж, гоо сайхныг тань магтан уран үгс ундаргана. Үүгээрээ таныг өөрийнхөө өмнө дуулгавартай, хүлцэнгүй болгоно.
2. Таны талаар элдэв зүйлс асууж шалгаана. Гэхдээ өөрийнхөө талаар бараг үгүй. Учир нь бүсгүй та өөрийнхөө тухай сонирхож буй хүнд татагддаг шүү дээ.
3. Тэр таны өнөө орой юу хийх, хаашаа явахыг тань сонирхож, завтай эсэхийг чинь асууна. Яагаад гэвэл та өнөөдөр завгүй гэх юм бол үтэр түргэн өөр эмэгтэй хайх учраас тэр.
4. Ямар нэг шалтгаанаар таньтай хоёулахнаа өөр тийшээ явахыг санал болгоно. Өөрийнхөө гэр, эсвэл танай гэр, нам гүм байж болох ямар нэг газар руу...
5. Аль болох түргэн хугацаанд таньтай энгэр зөрүүлэхийг хичээнэ. Хэрвээ та түүний үгэнд ороод нам гүм газарл уу оччихсон бол... Уучлаарай, тэр ямар ч арга хэрэглэж магадгүй. Хүчирхийлэл хүртэл ингэж л бий болдог гэнэ.
6. Хэрвээ та түүнтэй өөр өдөр уулзах гэх юм бол, түүний таныг сонирхох байдал эрс буурах нь мэдэгдэхүйц анзаарагдах болно.
7. Түүний энхрийлэл, оршил шийдэмгий бөгөөд зоримог байж, зөвхөн өөрийнхөө таашаалыг эрэлхийлэх ба, таны ямар байдалтай байгаа нь сонирхолтой боловч тийм ч чухал биш.
Ямартай ч шийдэл бүсгүй таны гарт л байдаг. Эмэгтэй хүн хүсч байвэл эр хүн буруугүй гэдэг дээ. Харин таныг хамгаалах хүн байхгүй л болов уу.
Сэтгэгдэл ( 0 )