“Tv-8” телевизийн сэтгүүлч Ж.Минжинг “Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэг (“World Mission Society Church of God”) ташаа мэдээлэл цацсан, нэр төрд халдсан хэрэгт буруутай гэж үзэн шүүхэд дуудаж 30,1 сая төгрөг нэхэмжилсэн билээ. Энэ хэргийг өнөөдөр өглөө Чингэлтэй дүүргийн шүүхэд шийдэх байсан ч шашны байгууллагыг төлөөлж буй гурван хүний нэг нь хөдөө явсан гэх шалтгаанаар шүүх хурлыг 4-р сарын 2-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.
Энэ талаар шүүхэд дуудсан болон дуудагдсан талууд тайлбар өгөхөөс татгалзаж байгаа юм. Хоёр дахь удаа хойшилж байгаа шүүхийн талаар бид эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )