Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх журмын төслийг баталлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 17

Өнөөдөр болсон Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим журмын төслийг хэлэлцэж баталлаа.

Тойрогт  нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшигч бүр дээр, бие даан нэр дэвшигч нь өөрийн сонгуулийн зардлын дансаа бүртгүүлэхдээ  ямар бичиг баримт бүрдүүлэх талаар мөн сонгуулийн зардлын дансанд нам, эвсэл болон нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, дэмжигч байгууллага, иргэдээс өгсөн хандивыг  хэрхэн төвлөрүүлэх, ямар зориулалтаар зарцуулах зэрэг асуудлыг хуралдаанаар баталсан  “Сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, түүнийг зарцуулсан тухай тайлангийн загвар болон данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам”-нд тодорхой тусгасан байна.

Хуралдаанаар “Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам”-ын төслийг хэлэлцэж батлав. Үүгээр биеийн эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар  санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал  өгөх хүсэлтээ  хэрхэн гаргах болон түүнийг хэлэлцэж шийдвэрлэх, санал авах хуваарь, чиглэлийг батлах, мэдээлэх зэрэг асуудлыг журамлав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top