БНХАУ-ын Чон Күйний анагаах ухааны их сургуулийн оюутнууд талийгаачийн араг ясаар тоглож, зургаа авахуулсан нь интернэтэд тавигджээ. Бүх нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө сурч боловсорч буй тэдэнд үзүүлэн болгон өгсөн бүрлээчийн ясаар ингэж тоглох нь ёс бус үйлдэл бөгөөд энэ нь Хятадуудын эгдүүцлийг хүргээд байна. Энэхүү нийтлэлийн доор “Одооны оюутнууд ийм хүн чанаргүй болчихсон юм уу?, Хэрвээ миний ясаар ингэж тоглосон бол яана, Бүдүүлэг юмнууд, Эмчийн ёс зүйн хичээл ордоггүй юм байх даа, Ямар хүмүүжилгүй гэр бүлд өссөн улс вэ” гэх мэтчилэнгээр сөрөг, таагүй сэтгэгдэл ихээр ирсэн байна. Оюутнуудын тоглож байгаа энэхүү араг ясны эзэд нь амьд ахуйдаа эмчилгээгүй өвчин туссан эсвэл орон гэргүй хүн байсан бөгөөд өөрийнхөө биеийг анагаах ухааны салбарт хандивлаж байна хэмээн гэрээсэлсэн хүмүүс байдаг гэнэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )