Тэнгэрлэг Монголын бүх эрчүүддээ цэргийн баярын мэнд дэвшүүлье

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 17


  Гуравдугаар сарын 18. Цэргийн баяр, эрчүүдийн баяр. Эр цэргийн албанд мордож эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн, эцэг болж эхнэр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээсэн  Зэвсэгт хүчний дайчид болоод  нийт эрчүүддээ  баярын мэнд дэвшүүлье.

Эх орны буурал түүхийн хуудсыг сөхвөөс  үе үеийн эр цэрэг танаар бахархахгүй байхын аргагүй.  Та нарын минь эх орноо гэсэн халуун сэтгэл, чин зориг, тэвчээр хатуужлын үрээр  бид тайван жаргалтай, өнөд амгалан суугаа билээ.

  Бүгд биечлэн алба хаагаагүй ч  эр хүн та эх орноо дуудсан цагт бэлэн байх цэрэг эрс мөнөөс мөн билээ.

Өдөөд ирэх дайсны өөдөөс
Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд
Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ
Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд
Эрт цагт төрсөн бол чи эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан
Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт
Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу
Сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа
Зэвсэгт хүчний 91 жилийн ойн баярын мэндийг  Тэнгэрлэг монгол эрчүүддээ  хүргэе.




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top