Олон хэлээр торохгүй ярьдаг гэж өөрийгөө рекламдах дуртай нэгэн бол Арго багш. Түүний таван хэлний сурах бичиг нь амжилт олсонгүй бололтой, хошин шогт хүч үзэхээр шийджээ. “-Арго багш аа, хоёр дээр нэгийг нэмэхээр хэд вэ? –Хорин нэгэн мянга”. Саяхнаас телевизийн дэлгэцнээс салахаа байсан энэ реклам бол “21 мянга” нэртэй шинэхэн номных нь. Гэхдээ энэ удаад Арго багш гадаад хэл биш шог хошин төрлийн ном бичсэн ажээ. Бүр ч болоогүй номынхоо нээлтэнд зориулж UB palace-т томоохон хэмжээний хошин шоу тоглолт хийнэ гэдгээ ч хэвлэлийн хурал зарлан мэдэгдэв. Банзан гитар барьчихаад өөрөө тоглолтынхоо гол дүр нь болж ч мэдэх юм. Хошин шогийн зохиолч байхгүйгээс өнөөдөр энэ урлаг нэгэн хэвийн болчихоод байгаа талаар тэрээр ярьсан. Тиймээс түүний найруулсан уг тоглолт монголын хошин урлагийг шинэ шатанд гаргаж чадах жинхэнэ супер шоу болно гэдгийг Арго багш амлаад байна. Түүнд ч хийхгүй юм алга аа. Харь хэл хол явахгүй болохоор нь хошин шогоор оролдоод үзэхээр шийдсэн бололтой.
Эх сурвалж: Өөр мэдээ
Сэтгэгдэл ( 0 )