Амаржих дөхсөн урлагийн одод галбиртаа анхаарсаар..

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 18

 

Урлагийнхан бол урлагийнхан л байх юм. Хөл хүнд болсон гоо бүсгүйчүүд эсэн мэнд амаржих тухайгаа бодохоос гадна хэрхэн гоолиг галбираа хадгалж үлдэх талаар багагүй санаа зовдог ажээ. Жирэмсэн болоод урлагийн тайзнаас завсарлага аваад буй "Гурван охин" хамтлагийн дуучин Г.Анхмаа хөл хүнд эхчүүдэд зориулсан дасгал байнга хийж байгаа гэнэ. Тэрээр тун удахгүй буюу энэ сарын сүүлээр амаржих юм. Харин таван сартай жирэмсэн Д.Пүрэвсүрэн долоо хоногтоо хоёрхон удаа махан хоол идэж байгаа гэлээ. Хэдийгээр төрсөн ч туранхай байж чаддагийн жишээг "Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнай тун ч тод харуулсан. Тэрээр мөн адил жирэмсэн байхдаа үргэлж алхаж, иог хийдэг байсан гэдгээ нуугаагүй билээ.

 

Эх сурвалж: Өөр мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top