Монгол хэлнээ хэвлэгдэж, охид бүсгүйчүүдийн унших дуртай сэтгүүлийн тоог нэгээр нэмсэн “Космополитан” сэтгүүлийн нэрэмжит “Cosmopolitan beauty awards-2012” анх удаа зарлагдсан. Харин энэ уралдааны шүүгчдийн тоонд жүжигчин Р.Анхням багтаж чаджээ. Загвар өмсөгч Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн, Г.Оюунгэрэл, Киви хамтлагийн Ука гээд Космогийн монгол ковер болсон бүсгүйчүүд хэдийнэ хуруу даран тоолохоор олон болсон. Харин “Ирмүүн” агентлагийнхан тэдний дундаас Анхнямыг сонгож, шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаажээ. Магадгүй авьяас билгээрээ эх орондоо төдийгүй хөрш зэргэлдээ улс оронд танигдаж чадсан гэдгээр нь онцолсон байж мэднэ. Ямартай ч энэ бүсгүй гоо сайхны ертөнцөд цахиур хагалан цоо шинээр орж ирж буй томоохон шагнал гардуулах ёслолын ажиллагааг шүүх болсондоо баяртай байгаагаа илэрхийлжээ.
Өөр мэдээ
Сэтгэгдэл ( 1 )
амжилт хүсье,гоё жүжигчин шүү