“Долдугаар сарын 1-ний хэргээр Ц.Элбэгдоржийг ч гэсэн шалгах шаардлагатай...” гэсэн байр сууриа Н.Энхбаяр удаа дараалан хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан. Дараа нь “Зууны мэдээ” сонинд долдугаар сарын 1-ний орой болсон намын дарга нарын уулзалтын тэмдэглэл хэвлэгдэв.
Хурлын бичлэг TВ-9 телевизээр ч завсар чөлөөгүй цацагдлаа. Үүнийг хэн явуулж байгаа нь тодорхой. Албан бусаар экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэдээллийн хэрэгслүүд учраас түүний л улстөрийн зорилгыг хангаж байгаа хэрэг. Тэгээд тогтож суугаад хартал үнэхээр Ц.Элбэгдорж бусдаас тод буруутай болох нь харагдаад, уншигдаад байх боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-ын гишүүний тангараг өргөөгүй байх үеийн тэр үйлдэл хулгайч хүн “Хулгайчаа бариарай...” гэж түрүүлж хашгирдгийн үлгэрийг санагдуулаад байна.
Тэрхүү телевизийн бичлэг, тэмдэглэлд байгаагаар Ц.Элбэг дорж Н.Энхбаяртай хуйвалдаан зохиох гээгүй л юм бол “Манай намаас Ерөнхийлөгчтэй уулзах санал гаргасан байхад яагаад бусад намынхныг дуудчихав” хэмээн хилэгнэн, сандарч гүйх ямар ч шаардлага байсангүй. Долдугаар сарын 1-нийх шиг үймээн самуун дэгдсэн үед ганц намын дарга Ерөнхийлөгчийг өмчилж, айлын шинэхэн бэр шиг айлгаж гүйх нь бүр ч утгагүй байлаа.
Улстөрийн өндөр албан тушаалтан бол хувь хүн биш ард түмний өмч. Үйл хөдлөл бүрийг нь захирах ёстой эзэн нь ард түмэн учраас тэдний хараа хяналтад байх ёстой. Энэ нь манайд эх адаггүй байдагтаа л эцэг Бушийг Ерөнхийлөгч байхад П.Очирбат АНУ-д айлчилж хүү Бушийн онгоцоор Техас руу ниссэн нь хариуцлага хүлээгээгүй боловч С.Баярыг Ерөнхий сайд байхад гадаадад эмчлүүлсэн зардал хөрөнгө хаанаас гарсан тухай Ц.Элбэгдоржийн гэгдэх сонин үг газар гээлгүй байцааж байсан билээ.
П.Очирбат онгоцонд эцэг, хүү Ж.Буштай ямар ч хуйвалдаан хийж болох байсан. Тийм болохоор л төрийн өндөр албан тушаалтан нууцаар, дангаараа уулзалтад орж болдоггүй.
Гэтэл Ц.Элбэгдорж долдугаар сарын 1-ний орой намынхаа нэрээр Ерөнхийлөгчтэй бусад намын оролцоогүй уулзах гээд байсан нь яах аргагүй хардлага төрүүлж байгаа юм. Ц.Элбэгдорж өөрөө хангалттай сайн хуйвалдагч, Н.Энхбаяр ч ялгаагүй. Магадгүй хурлын өмнө тэд хуйвалдааны өгөө аваагаа тохиролцоогүйгээс Н.Энхбаяр нь зайлсхийж бусад намынхныг дуудаж, хүсэл зорилго нь гүйцээгүйд бухимдсан Ц.Элбэгдорж орж, гарч гүйгээд байсан ч юм билүү.
Хэрвээ Ц.Элбэгдоржийн хүсэлтээр тэд хоёулхнаа уулзсан бол хуйвалдаж юу ч хийж болох байж. Ийм учраас л түүхэн үнэний зах зухаас хадгалж үлдсэн энэхүү хурлын тэмдэглэл үүргээ гүйцэтгэж байна. Бусад намынхныг Ерөнхийлөгчтэй уулзах шаардлагагүй гээд байсан Ц.Элбэгдорж өөрөө харин тэнд жинхэнэ шаардлагагүй Б.Батбаатарыг дагуулж яваа нь бас гайхахад хүргэж байгаа юм.
УИХын гишүүн Р.Амаржаргал ч яахав Ерөнхий сайд, намын дарга байсан хүний хувьд Ц.Элбэгдоржид хань бараа болж явж болох л юм байгаа биз.
Гэтэл зургадугаар сарын 31-нд Баянгол зочид буудлын эргэн тойронд, төв талбайд 3000 шахам хүн цуглуулж, эсэргүүцэл зохион байгуулаад байсан Б.Батбаатар Ц.Элбэгдоржийг даган орж ирэнгүүтээ МАХНын /хуучнаар/ дарга С.Баяр уруу “Та нар байраа өөрсдөө шатаасан...” гэж шууд дайрсан байдаг. Б.Батбаатар мессэжээр 3000 хүн цуглуулан удирдаж байсан нь үнэн.
Тэгвэл тэдний гурав нь очиж гал тавьсан ч юм билүү хэн мэдлээ. 1960-аад оны үед алдарт 25 мянгын хэрэг гэж байсан. Шоронд сууж байсан хүнийг гаргаж ирж тэрхүү хэргийг үйлдүүлчихээд буцаагаад шорон уруу нь хийчихсэн болохоор хэрэгтнийг гаднаас хайгаад ололгүй цаг алдсан гэх юм билээ.
Амташсан хэрээ дахин Улсын их дэлгүүр ухаж, намын дээд сургуулийн үнэтэй сейф рүү гар дүрсний эцэст уг хэрэг 1980-аад оны үед хэрэг илэрсэн байдаг. Хулгайч хүн дахиад хулгай хийнэ гэж хэний ч санаанд орохгүй болохоор л хулгайчийг шоронгоос биш гаднаас, өөр газраас хайсаар хэрэг тэгж удсан хэрэг.
Түүн шиг Б.Батбаатар МАХНын байр уруу эхэлж гал тавьснаа төөрүүлж, С.Баяр уруу дайрсан нь ч юм билүү хэн мэдлээ. Гэтэл долдугаар сарын 1-нийг угтуулж, 3000 хүн бэлдчихээд байсан нь хэвлэлээр цацагдав уу үгүй юу Төрийн ордны зүүн урд зогсчихоод “Тэр хурал дээр миний хэлсэн нь үнэн. Би хардсаныгаа л хэлсэн...” гэхчилэн ярилцлага өгөх Б.Батбаатар яасан их сандарч байна аа?
Одоо Б.Батбаатар гэж хэний хэн бэ гэдгийг бас тодруулбал зохилтой. Түүний аав насаараа Нийгмийг аюулаас хамгаалах яаманд ажиллаж, ах Б.Батцэнгэл нь ч Эрүүгийн цагдаад ажиллаж байсан болохоор өнөөдрийг хүртэл долдугаар сарын 1-ний хэргээр шалгагдахгүй яваа байж болох. Б.Батбаатарын сонгуульд өрсөлдөнө хэмээн эртнээс бэлтгэсэн Чингэлтэйн тойргийг Ц.Элбэгдорж булааж, Г.Баярсайханыг хөтлөн ялалт байгуулсан учраас Баянголоос ирсэн жагсагчид “Элбэгдоржийг ална” хэмээн үймэлдэж байсан юм.
Энэ бол Б.Батбаатарыг дэмжигчдийн үг буюу Ц.Элбэгдоржид өсөрхсөн Б.Батбаатарын үг байсан. Ингэж л хөшигний ард эв түнжингүй явсан хоёр хөтлөлцөөд намын дарга нарын уулзалтад ороод ирж байгаа нь Ц.Элбэгдорж Б.Батбаатарын өмнө хулмалзах шалтгаантайдаа л айж аргадахыг хослуулж, хамтарч үйлдсэн буруугаа өөр зүгт чиглүүлэхээр зорьж явсан байж мэдэх.
Хурлын тэмдэглэлээс анхаарал татах хамгийн чухал асуудал бол Ц.Элбэгдоржийн ҮАБЗ-ийн танхимд Ерөнхийл өгчийн хүсэлтээр хоёр дахиа орж ирэхдээ “Би өнөөдөр Сүхбаатарын талбайг гурван удаа ажиглалаа. Тэр буудуулсан хүмүүс нь надад хонгиогоо өөрсдөө авч ирж өгч байна.
Миний халаасанд одоо байна. Тархи нь хагарчихсан хүүхэд, хүүхдээ тэвэрсэн эмэгтэй, залуучууд зөндөө байна. Ийм байдалд хүргэхгүйгээр өглөөнөөс, өчигдрөөс энэ үйл ажиллагаагаар шууд уулзаад ярилцах боломж байсан. Энэ уулзалт нээлттэй байсан. Манай нам энэ мэдэгдлээ 12.00 цагт хийсэн. Үүнээс хойш харсан. Тэгээд болохгүй болохоор бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандаж бичиг өгсөн” гэсэн үг. Эндээс ганцхан зүйлийг л өнөөгийн ардчилсан Ерөнхийлөгчөөс хүсэх гарцаагүй шаардлагатай байгаа юм.
Долдугаар сарын 1-нд буун дуу гарахаас өмнө яагаад Ц.Элбэгдоржийн халаас уруу бууны хонгио үсрээд орчихов оо? Уг нь онц байдал зарласан учраас буудсан гэгдэж байгаа. Тэгвэл Ц.Элбэгдоржийнхоор бол онц байдал зарлаагүй байх үед буудсан цагдаа түүнд хонгиогоо авчраад өгчихжээ. Хонгиог олж авч байгаа хүн буудсан хүний хажууд байж таарна. Эсвэл буун дуу гараагүй бүрэнхийгээр Ц.Элбэгдорж хонгио түүгээд явж байсан болж таарна.
Тийм биш юм бол Ц.Элбэгдорж өөрөө харин үймээнийг далимдуулж өөрийнхөө хүнээр хэн нэгнийг буудуулчихаад хонгионоос нь халаасалчихсан юм биш биз дээ. Долдугаар сарын 1-нээс хойш түүний олон ярилцлага мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тэрбээр бууны хонгио халаасалж явсан талаар дахин хэзээ ч ам нээгээгүй нь сая хурлын тэмдэглэл цацагдахад л ил гарч байна. Ц.Элбэгдоржийн үгээр бол тархи нь хагарчихсан хүүхэд бууны хонгио авчирсан юм бол ямар ч байсан тархиндаа буудуулаагүй юм шиг байна.
Буудуулсан бол Ц.Элбэгдорж дээр ирэх гэж хичээгээд ч замдаа амьсгал хураах байсан байх. Яг хэн бууны хонгио авчирч өгснийг Ц.Элбэгдорж шиг Ерөнхийлөгч болтлоо сайн, муугийн ард гарч явсан хүн баримтжуулж, баталгаажуулж авсан гэж найдаж байна. Тэр хүнийг Ц.Элбэгдорж зарлаж, ҮАБЗийн хурал дээр халааслаад явж байсан хонгиогоо гарган шалгуулж, хэрвээ одоо байхгүй бол хонгио хайчсан, устгасан бол яагаад гэдгийг илчлэх хэрэгтэй. Эндээс л хэн буудсан, буудахыг хэн тушаасан сэжүүр харагдана.
Гэтэл Ц.Элбэгдорж өөрийнхөө гарт байгаа хонгионы тухай тайлбарлахгүйгээр жинхэнэ хэрэгтэн, албан тушаалтныг далдлах, оронд нь цагдааг яллах зорилготой байгаа нь дахиад ч ийм хэрэг дэгдэх айдас дагуулж байна. Долдугаар сарын 1-ний хэрэгт өдөөн турхиралтаас эхлээд ҮАБЗ-ийн хурал дээр хүртэл хонгио атгачихсан явсан хүн Ц.Элбэгдорж учраас л ирэх сонгуулиар дахин ялагдвал ийм хэрэг өдөөхгүй гэх баталгаа алга.
Хэрэв байдал давтагдвал ард түмнийхээ төлөө, энхийн төлөө үүрэг хүлээ сэн цагдаагийн хүчийг хөдөлг өхгүй байх, эр зоригийг нь мохоох зорилгоор Ц.Элбэгдорж өнөөдөр цагдааг яллаж байна. Долдугаар сарын 1-ний орой тийм л юм яриад сууж байсан хүн одоо ҮАБЗ-ийг тэргүүлж бай на. Үндэсний аюулгүй байдлынхаа төлөө юуг ч хийх эрх түүнд бий.
Тэгэхээр одоо долдугаар сарын 1-ний орой халаасалсан явсан хонгионыхоо талаар Ц.Элбэгдорж тайлбар хэлэх байх аа, тэр бүгдийг мэдэж байгаа
Б.ЭСЭН
" Монголын үнэн"
Сэтгэгдэл ( 0 )