ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Улаанбаатар сургууль, Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо хамтран ЮНЕСКО-гоос батламжилсан Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан “XX зууны монгол уран зохиол-Зохиолч” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна.
Хурлаар доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан, доктор (Ph.D) Д.Болормаа нар “Монголын уран зохиол дахь 80 жилийн алхаа-Б.Бааст”, доктор (Ph.D) Б.Мөнхбаяр “Герман хэлт монголын уран зохиол-Ч.Галсан”, Эрдэмтэн зохиолч Д.Сумъяа “Монголын яруу найргийн хатан хаан-Ш.Дулмаа”, доктор (Ph.D), дэд профессор Д.Цэвээндорж (МУИС, УБ) “Д.Гармаагийн хөгжөөнтэй ба хөгжөөнгүй туужууд”, доктор (Ph.D), дэд профессор Х.Сүглэгмаа (МУИС, УБ) “Ц.Бавуудоржийн яруу найраг дахь тэнгэрийг шүтэх үзэл”, докторант Ж.Ууганбаатар “Соёл урлагийн тамгатай төр- Б.Лхагвасүрэн” зэрэг илтгэл хэлэлцэх юм.
Уран зохиолыг сонирхдог, судалдаг эрдэмтэн зохиолчид, залуу найрагчдын хүрэлцэн ирэхийг урьж байна. Хурал 2012 оны 3 дугаар сарын 21-ны 14 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны 410 тоот танхимд болно.
Сэтгэгдэл ( 0 )