Дөнгөж сая МоАХ-ноос мэдээлэл хийж 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт цагдаа нарын дарга нараас гадна тухайн үед Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргилыг мөн шалгах ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Үүнийг МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар сэтгүүлчдэд тайлбарласан юм. Тодруулбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар багтдаг бөгөөд Аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зарлигийг Хууль зүй дотоод хэргийн сайдаар дамжуулан цагдаа нарт үүрэг өгөх ёстой. Онц байдлын үед ямар арга хэмжээ авах, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэх үүрэг даалгаварыг зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн сайд өгөх ажээ. Тэгэхээр цагдаагийн экс дарга нартай хамт Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргилыг шалгах нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр тайлбар хийх болсон шалтгаанаа нийгэмд ойлгомжгүй байдал үүссэнээс ийнхүү мэдээлэл хийж байгаагаа хэллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )