2008 оны долдугаар сарын нэгний үймээний улмаас таван хүн амь насаа алдсан билээ. Талийгаачдын дөрөв нь буудуулж нэг нь угаартан нас барсан хэмээх мэдээлж байсан. Тэгвэл угаартаж нас барсан гэх Ганбаатар агсан нь шатаж үхсэн гэдгийг МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Д.Пүрэвбаатар ярилаа. Тэрбээр: “МАН-ын байранд Ганбаатар гэж залуу шатаж үхсэн байдаг. Тэр хүнийг угаартсан гэж ярьдаг ч, задлан шинжилгээгээр үзэхэд шатсан байсан. Гадна ил харагдах гэмтэл нь түлэгдэлтийн ул мөртэй, өөрөө бол амьсгал хураагдаж нас барсан байгаа юм. Гэхдээ дотор бүх эрхтэн нь бараг болчихсон учраас үүнийг шатаж үхсэн гэж хэлнэ” хэмээн хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )