Цагдаагийн дарга нарын хэргийг түдгэлзүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 20

Цагдаагийн дарга нарын хэрэг Сүхбаатар дүүргийн шүүхэд болох ёстой байсан ч удаа дараа хойшилж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл дөнгөж сая Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Цагдаагийн дарга нарт холбогдох эрүүгийн хуулийн 294, 294.2 дэх заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг дэх заалтыг зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргаж өгөх” талаарх хүсэлт 10 хоногийн өмнө Үндсэн хуулийн цэцэд гаргасан  байна.

Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас  хариуг өнөөдөр гаргажээ. Тодруулбал “Өмгөөлөгч О.Алтангэрэлийн мэдээллийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа болно” гэжээ.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцэд хэрэг үүсгэсэн зүйл ангийн асуудлаар маргаан үүсгэсэн тохиолдолд хэргийг бүхэлд нь түдгэлзүүлдэг байна. Хэрвээ энэ заалтыг үндэслэвэл Сүхбааатар дүүргийн шүүх цагдаагийн хуучин удирдлагуудад авсан цагдан хорих шийдвэрээ даруй хүчингүй болгох, хэргийг бүхэлд нь түдгэлзүүлэх юм.

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top