“Ардчилал” сонин МАХН-тай хамтарч ажиллана

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 21


Монголын хамгийн анхны чөлөөт хэвлэл “Ардчилал” сонин МАХН, МҮАН-ын улс төрийн холбоотой хамтарч ажиллахаар болжээ. “Ардчилал” сониныг хүмүүс Ардчилсан намын хэвлэл, Ардчилсан намын нэг гишүүний халаасанд байдаг хэвлэл хэмээн ойлгосоор ирсэн. Гэвч ардчилал гэдэг зүйл нь өөрөө нэг хүнд үйлчлэх бус, нийгэмд тэр чигээр нь үйлчилдэг болохоор тус сонин МАХН, МҮАН-ын улс төрийн холбоотой түншлэхээр болсон байна. Ардчилал сонины анхны дугаар  1990 онд хэвлэгдэж байсан бөгөөд анхны эрхлэгчээр МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top