Дэд хурандаа Г.Ганбаатар ачигдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 21


 

 Долдугаар сарын -1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын хэргийг өнөөдөр 10 цагт Сүхбаатарын дүүргийн шүүх хэлэлцлээ. Түүний өмгөөлөгч Д.Оросоо гадаадад ажлаар явсан тул түүний шинэ өмгөөлөгчөөөр Т.Мөнхдэлгэр ажилласан байна. Тэрээр хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй учир шүүх хурлыг хойшлуулахаар болжээ. Шүүх бүрэлдэхүүн Г.Ганбаатарыг цагдан хорих шийдвэр гаргасны дагуу үдээс хойш цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top