Ц.Нямдорж сайд С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг золигт гаргахаар шийдэв үү

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 21


Өнөөдөр ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр цагдаагийн дарга нарыг өмгөөлсөн албан тоотыг прокурорын газарт хүргүүлсэн талаараа мэдээлэл өгсөн юм. Нямдорж УЕП-ын газарт “Цагдаагийн дарга нарт холбогдох  хэргийг шалгах болон хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн болон ЭБШ хууль зөв хэрэглэхтэй холбоотой дараахь асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүсье. 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлийн 3-т "Цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гал түймэртэй тэмцэх байгууллагын офицер, ахлагч, гал сөнөөгч, хорих байгууллагын алба хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан тул цэргийн хуулиар бус эрүүгийн хуулиар шийднэ үү гэж хүссэн” гэв. Ц.Нямдорж цагдаагийн дарга нарыг өмгөөлөөд эхэлсэн нь учиртай. Төрийн тэргүүнээсээ эхлээд түмэн олноороо аллагыг үйлдсэн буруутанг тодруулахаар тэмүүлж буй энэ үед тэрээр цагдаагийн дарга нарыг үг дуугүй үүргээ биелүүлсэн хэмээн цэвэр авч үлдээд тухайн үед ерөнхий сайд байсан С.Баяр, ХЗДХЯ-ны сайд байсан Ц.Мөнх-Оргил нарыг золигт гаргахаар шийдсэн бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top