Жүжигчин Золбоотыг ард түмэн хошин урлагт тоглосоноос театр, кинонд дүр бүтээх нь илүү зохидог гэх нь бий. Жүжигчин хүн аль ч салбарт хөрвөж чаддаг байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг тэрээр энэ бүхнийг үл тоон сүүлийн 10-аад жил хошин урлагийн “Шилдэг өнгө” хамтлагт хүч үзэж буй. “Ойр дотны хүмүүс маань намайг хошин урлагт тоглохоор хүмүүс инээхгүй байна. Кинондоо тогло” гэдэг ч миний бодлоор бол хүмүүс намайг тайзан дээр гарахаар инээгээд л байх шиг байдаг юм” гэж илэн далангүй ярьж суудаг нэгэн. Түүнийг нэг хэсэг дуучин Мөнхсоёлтой холбоотой гэх мэдээллүүд гарах болсон. Золбоот түүнийг эрс үгүйсгэж "Тэр мэдээллийг дуучин Мөнхсоёл өөрөө бичүүлсэн. Хүн гуйж тоглолтондоо оруулчихаад дараа нь нэр сүрийг гутааж байх юм цаашид хол явахгүй шүү” гэж дуучин бүсгүйд хэлсэн аж. Мо нголын сайхан эрчүүдийн тоонд багтдаг тэрбээр “Гудамжинд сайхан бүсгүй зөрөхөөр эргэж харж байгаад ханьдаа чимхүүлж гудчуулаад явдаг удаа бий ч өчнөөн жил ханилсан ханьдаа үнэнч хүн би. Харин ил далд гэр бүл үймүүлэх, хагалах бодолтой хорт хошуутнуудад дургүй” гэдгээ хэнээс нуухгүй хэлчихдэг гэнэ шүү.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )