Сонгуулийн Ерөнхий Хороо дахин хуралдав

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 26

 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэв.

Хуралдаанаар зарим ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж энэ хүрээнд сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Мөн санал тоолох машины санал тооллогын тайланд тусгах шаардлагатай үзүүлэлтүүдийг тогтоох талаар  Сонгуулийн Ерөнхий Хороо саналаа тодорхойлов.

Дараа нь СЕХ-ны гишүүд сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэхээр  сонгон шалгаруулсан  “Мөнхийн үсэг групп” ХХК-тай гэрээ байгуулахыг зөвшөөрч зохих шийдвэр гаргалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top