Монголын “Ногоон суваг” нь “Хатан туул ба цаг хугацаа” аяныг гурван жил дараалан төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, нийслэлийн иргэдийнхээ оролцоотойгоор амжилттай хамтран зохион байгуулж байна.
Тус аяны үр дүнд Туул голоо хамгаалах, ууж буй усаа цэвэр тунгалаг байлгах, иргэдийн оролцоо идэвхижиж нийслэлийн иргэдийн ундны усны аюулгүй байдлыг хангах УИХ-ын тогтоол гаргах санал санаачлагыг 300 гаруй мянган иргэд аянд нэгдэж гарын үсгээ зуран дэмжсэн байна.
Дээрхи иргэдийн санал санаачлага бүхий гарын үсгийг 3000 хүний гар дамжуулан буухайлуулсан бумбатай Туул голын усны дээжийн хамт УИХ дахь МАН- ын Бүлгийн Дарга УИХ-ын Гишүүн Ө.Энхтүвшинд Монголын “Ногоон суваг” –ынхан хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )