Баянзүрх дүүрэг нь 2012 оныг Хөрөнгө оруулалт-Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил болгон зарласан.
Дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэсээс төсвийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нар, иргэд ТББайгууллагуудын төлөөллийг оролцуулан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.
Төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох чиглэлээр орон нутгийн төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах бүх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, татвар төлөгчдийн төлсөн татварын мөнгө юунд, хэрхэн зарцуулагдаж байгааг тайлагнах мөн Хэлтсийн үйл ажиллагаатай танилцуулах, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулж байна.
Баянзүрх дүүрэг нь төсвийг ил тод нээлттэй байлгах үүднээс Шилэн түрийвч аяныг 3 жил дараалалан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2011 оны гүйцэтгэлээр Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын багц 22425,4 сая төгрөгөөр, Эрүүл мэндийн сайдын багц 3829,7 сая төгрөгөөр, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 328,2 сая төгрөгөөр, Үндэсний статистикийн газрын харьяа 42,3 сая төгрөгөөр, Орон нутгийн төсвийн байгууллагууд 65594,1 сая төгрөгөөр, нийт дүүргийн төсвийн зарлага 33,2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Дүүргээс 2012 онд төсвийн орлогын талаар баримтлах бодлого нь төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, нийгэм эдийн засгийн зорилтыг биелүүлэх, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татварын ногдуулалт, төлөлтөд тавих хяналтыг сайжруулж, татвар хураалтыг эрчимжүүлэх, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх зорилтыг ханган биелүүлэхэд дүүргийн орон нутгийн төсвийн орлогыг 8 тэрбум 828 сая 983,9 мянган төгрөгөөр, төсвийн зарлагыг 7 тэрбум 306 сая 48,6 мянган төгрөгөөр төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )