Тэрбээр монголчуудад зориулан “Дээлтэй сонгууль 2012” уриалгыг гаргасан ажээ. С.Жавхлан “Бид аливаа уриалгыг билэгдлийн чанартай хэрэглэдэг. Амьдралд хэрэгжүүлээд явдаг нь тун цөөхөн. Түүнчлэн УИХ-ын сонгуульд монгол дээлээрээ гоёдог, харийн үг хэллэг хэлдэггүй, Монголын төлөө зүрх цохилдог хүнийг сонгомоор байна. Мөн харийн хувьцас өмсч хүн сэтгэлээ гээсэн, хоосон мэргэжил нөмөрсөн нөхдүүдийг битгий сонгооч ээ” гэлээ. Харин Б.Төгөлдөр “Ардчилсан нийгэмд монголчууд 20 жил дарлагдлаа. Энэ дарлалаас гарах цаг болсон. С.Жавхлан шиг залуу Монголын төрд үгүйлэгдэж байна. Монгол оюун ухаантай, монгол дээлээр гоёдог хүн л Монголыг авч явна. Түүнчлэн намд С.Жавхлан элсэхгүй. Харин С.Жавхланд нам элсэх болно” хэмээн тэрбээр мэдээлэлдээ дурьдав. Мэдээллийн төгсгөлд С.Жавхлан 76 баагий нарыг дээл өмсдөг, Монгол тулгандаа залбирдаг болгоно гэлээ. Түүнчлэн С.Жавхланд улс төрийн олон намаас нэр дэвших санал ирж байгаа боловч өөрийнх нь уриалгыг дэмжсэн хэнтэй ч болов нэгдэнэ гэв.
Б.Яруу
www.mminfo.mn
Сэтгэгдэл ( 0 )