Урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн их хотын өнгө төрх, иргэдийн цэвэр орчинд амьдрах нөхцлийг сайжруулахад анхаарч хаврын их цэвэрлэгээг эхлүүлэхээр боллоо. Энэ тухай өнөөдөр Сүхбаатар дүүргийн удирдлагууд шуурхай хуралдан дүүргийн Засаг даргын их цэвэрлэгээг зохион байгуулах тухай захирамж болон , зохион байгуулалтын нарийвчилсан хуваарийг танилцууллаа. Мөн хогийг цэвэрлээд зогсохгүй хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаа элдэв наалт, шаардлага хангахгүй хаяг рекламыг буулган, нүүлгэн шилжүүлэх ажлаа үргэлжлүүлж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж, ахуйн нэгж, их дээд сургуулийг идэвхтэй хамруулж ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 0 )