Найруулагч Н.Наранбаатарын шунал барагдахгүй нь ээ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 30

 


УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар эдийн биш ч уран бүтээлийн шунал нь дэндсэн нэгэн. Дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, инээдмийн гээд л түүнд гар дүрээгүй төрөл жанр байхгүй гэхэд хилсдэхгүй биз. Тэгвэл Пара энэ онд “Ромео Жульетта”-г музыкл болгож тавихаар төлөвлөж буй төдийгүй Германы нэрт зохиолч Гётегийн “Фауст”, Виктор Хюгогийн “Инээмтгий хүн”, В.Шекспирийн “Гамлет” жүжгүүдийг тавихаар зориг шулуудсан сурагтай.  Ийнхүү ажлын олз омог ихтэй яваа чадварлаг найруулагч залуу маань биеэ тоох өвчнийг аль хэдийнэ туулаад өнгөрчихсөн гэнэ.  Ямар сайндаа  л “Биеэ тоох өвчин хүн болгонд байдаг. Би өөрийгөө тоохгүй бол хэн намайг тоох билээ. Гэхдээ миний хувьд энэ асуудал ард үлдсэн” хэмээн ярьж суухав дээ.

 

www.grandnews.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top