Дуучин Баясгалан өчигдөр амаржиж охинтой болсон байна. Цээл сайхан хоолойгоороо ард түмнээ уяраадаг дуучин бүсгүй ийнхүү хүү охин хоёрын ээж болж бүүвэйн дуу аялах болжээ. УИХ-ын гишүүн, кёкүшюзан Д.Батбаяр ч охинтой болсондоо тун их баяртай байгаа сурагтай. Тэдний том хүү Б.Элбэгбаяр өдгөө гурван настай бөгөөд бүл нэмсэн хосууддаа аз жаргал хүсье.
Монголын үрс маш олон болох болтугай.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )