С.Жавхлан Бээжинд үстэй дээлээр гангарав

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 01

Улс төр, үндсэрхэг үзлээр хэт өвчилж, хэнээ туслаа гэх зэм сонсоод буй залуу гавьяат сүүлийн үед уран бүтээл хийхээсээ илүү бясалгал хийн, бодол санаагаа ариусгахыг эрхэмлэх болсон. Нөхөн сонгуульд бор зүрхээрээ хүч үзсэн ч ялагдал хүлээсэн мань эр хэвлэл мэдээллээр хатуу үг унагаж эцэстээ дуу хуураар тэмцэхээр мэдэгдсэн.

Тайрсан мод, ухсан газар шорооны дэргэд дуулна гэж хэлсэн биш амьтны доог болсон ч С.Жавхлан хэлсэндээ хүрч “Өмөлзөн харамлах нутаг” хэмээх уран бүтээлээрээ яах аргагүй нэгийг бодуулж нөгөөг сануулсан нь урлагт ийм дуу клип байж болно гэдгийг баталсан гэхэд хилсдэхгүй. Сүүлийн үед залуу гавьяатын стиль имиж эрс өөрчлөгдсөн нь олны анхаарлыг онцгойлон татаж байгаа. Монгол дээл хувцсаар гоёж , гадаад үг хэллэгийг ч үгийн сангаасаа хассан дуучин С.Жавхлан гэр барьж долоон буудалд амьдрах болсон. Жилийн өмнө Бээжинг зорихдоо цэнхэр өнгийн хурган дотортой дээлээр гоёж, ёстой л хөдөө нутгийн улаа бутарсан хацартай дүүгээ дагуулан онгоцонд суусан нь олны нүдийг орой дээр нь гаргажээ. Нийтийн дууны ханхүүд хурган дээл нь зохьсон ч гэж ванлий. Юутай ч үндэсний хувцасаараа хил давсан ч гоёж яваа түүнийг гэр барьж, мал бараадлаа гээд буруутгах юу байхав. УИХ-ын гишүүн болсноос л дээр гэх хүмүүс олон байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top