Хүлээн авалт: Ямар үйл явдалд зорилуж зохион байгуулсан, ямар хүмүүс уригдсан хаана болж байгаа зэргээс шалтгаалан албан ёсны ба албан бус гэж хоёр ангилдаг. Ажил хэргийн шугамаар урьж зохион байгуулсан хүлээн авалтыг албан ёсны хүлээн авалт гэнэ.
Хүлээн авалтын төрлийн хувьд: Босоо ба суугаа, өглөөний ба оройн гэсэн үндсэн хэлбэрүүдтэй байдаг.
Хүлээн авалтын зорилго: Идэж уухдаа биш харин ажил хэргийн асуудлаа хэлэлцэж тохиролцох, үргэлжлүүлэн ярилцахад хүлээн авалтын зорилго оршино. Үр дүнд нь шинэ түнштэй болох чухал ач холбогдолтой асуудлууд шийдэгдэх тохиолдол байдаг. Аливаа хүлээн авалтанд оролцохдоо хэнтэй танилцах, хэн хэнтэй ямар асуудлаар ярилцахаа урьдчилан бодож төлөвлөх хэрэгтэй.
Хүлээн авалтанд очих үед анхаарах зүйлүүд
Хувцаслалт: Тухайн хүлээн авалтанд тааруулж зохицуулсан байх хэрэгтэй. Заримдаа урилган дээр өмсөх хувцасыг заасан байдаг.
Зоогийн явц
Хэрэв таны өмнө нь урьд нь хараагүй хоол байвал тулгамдсаны хэрэггүй. Бусад тухайн хоолыг хэрхэн зооглохыг харж тэдэнтэй адил байдлаар зооглоход болно.
Хэлэлцэх асуудал: Хүлээн авалтанд очоод хэнтэй танилцах, ямар асуудлаар санал солилцох, тухайн хүнтэй эхлээд юуны тухай яаж яривал сэтгэлд нь нийцэх зэргийг бодолцох хэрэгтэй.
Биеэ авч яваа байдал: Хүмүүс таньтай танилцаж эхлэхээсээ өмнө гаднах байдал бусадтай хэрхэн харьцаж байгаа байдлаас таны талаархи дүгнэлтийг аль хэдийн гаргасан байх болно.
Үдийн зоог : Английн “breadfast” одоогийн завтрак гэж нэрлэдэг энэхүү зоогийг 12-15 цагийн хооронд барьдаг. Нийт хугацааны 45-60 минутыг хоолны ширээний ард , үлдсэнийг нь кофе,цай уухад зарцуулдаг. Зоогийн өмнө зочдод аператив барьж нийтдээ 1-2 төрлийн хоол, амтат зууш бэлтгэдэг. Загасны махан хоолыг дагуулж цагаан дарс, махан хоолыг дагуулж улаан дарс, амтат хоолыг дагуулж шампан дарс, кофег дагуулж коньяк буюу чихэр өгдөг. Зочид хооллож дууссаны дараа эзэн, эзэгтэй 2 суудлаасаа босож зочдыг өөр өрөөнд кофе уухыг урина. Зоог тарах санаачилгыг уригдсан зочин гаргадаг. Үдийн зоогонд 1-р хоол буюу шөлтэй хоолыг өгдөггүй заншилтай.
Англиар “dinner” оросоор ”обед” гэж нэрлэгдэх энэхүү хүндэтгэлийн зоог голдуу 20 цагаас эхэлдэг. 1-2 төрлийн хүйтэн зууш, 1-2 төрлийн 2-р хоол амтнаар дайлна. Хоолны өмнө хоолны дараа зочны өрөөнд кофе, цай, конекоор үйлчилнэ. Зарим тохиолдолд зоогийн дараа шууд коктейль үргэлжлүүлэн хийж болно. Ийм хосолсон хүлээн авалтыг голдуу өндөр хэмжээний төлөөлөгч айлчилалтай холбогдуулан хийдэг.Оройн зоогийн ширээн дээр коктейлд зориулсан хундага тавьсан байвал энэ хүлээн авалтын дараа коктейл үргэлжилэхгүй гэж ойлгож болно.
Цай: Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулан хийдэг журамтай.16-18 цагийн хооронд явагдана. Зочдыг нарийн боов , жимс, амтат зууш, хуурай дарс, ундаагаар дайлдаг. Халуун зууш ихэнхдээ хэрэглэдэггүй.
Аяга коктейль: Оноосон суудалгүй зогсонги хэлбэрийн хүлээн авалт юм.17-18 цагийн хооронд эхэлж 2 цаг орчим үргэлжилнэ.”Аяга” коктейлнаас ялгаатай нь тусгайлан ширээ засаж зоогийн ширээндээ зуушийг урьдчилан жагсаадаггүй. Зөөгч нар тойрон явж зочдыг зууш ундаагаар дайлдаг.
Тулгарах бэрхшээл гарах арга замууд:
Дайллага ширээн дээрээс нэгэн хэрэгсэл унагавал сандрах хэрэггүй. Үйлчлэгчийг ахин шинэ хоолны хэрэгсэл авч ирэхийг хүлээх хэрэгтэй.
Халбага амны цаас зэрэг хоолны тоноглолоор тоглох, хоол нэмүүлэхийг хүсэх, хөлөө ачиж суух ширээн дээр тохоолдох зэрэг зохисгүй үйлдэл бүү хийгээрэй.
Санаандгүй найтааж, ханиаж, хэхэрвэл нийтийн дунд уучлал гуйхаа мартав.
Хүлээн авалтанд орохоос өмнөхөн эргэн тойрноо сайтар ажиглаарай. Хөдөлгөөнд саад болох зүйл байх вий.
Зоог барьж байх үед улс төр, шашны асуудлаар маргаж, гэмт хэрэг, өвчин хууч , байгалийн гамшгийн талаар ярьдаггүйг та мэдэх байх. Хүлээн авалт зохион байгуулж буй хүн бүр мэргэжлийн хувьд сайн бэлтгэгдсэн хувийн өндөр соёлтой байх ёстой.
А.Баянзул
Сэтгэгдэл ( 0 )