Олон залууст цэрэгт явах хүслийг нэмээд авсан бодлогын чанартай гэмээр “Тусгай салаа” хмээх киног МҮОНТ-ийн хамт олон өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тус кинонд тоглосон жүжигчдийг киноных нь нэрээр найман настай балчираас 80 настай буурал хүртэл андахгүй. Тэгвэл өнгөрсөн баасан гарагийн орой Ахлах дэслэгч Хурц буюу жүжигчин н.Мөнхбат СХД-ийн эрүүлжүүлэхэд хоножээ. Тэрээр согтуугаар машин барьж яваад саатуулагджээ. Эрүүлжүүлэх байрнаас СХД-ийн замын цагдаагийн хэлтэст авчирч жолооны үнэмлэх нь зөрчилтэй байсны улмаас саатуулах руу авч явах гэж байхад нь эхнэр нь ирж авчээ. Эхнэрийг нь очиход түүнийг өөр хүмүүсин хамт шатнаас гавлачихсан байжээ. Ямартай ч тэрээр согтуугаар жолоо барьсан болохоор эрхээ хасуулсан нь лавтай.
Э.Саран
unen.mn
Сэтгэгдэл ( 0 )