“Монголын урлагийн салбарт хүч түрэн орж ирснээс хойш хорь гаруй жил өнгөрч буй хошин урлагийнхан өнгөрөгч дөрвөн сарын нэгэнд анхдугаар их наадмаа амжилттай зохион байгуулсан юм. Тус наадмын үеэр үзэгчдийг догдлуулсан нэгэн үйл явдал болсон нь “Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Б.Ариунболд, жүжигчин Г.Ундармаа “Шилдэг өнгө” продакшны жүжигчин С.Өлзийхүү нарт Монгол улсын гавьяат жүжигчин хэмээх цол тэмдэгийг олголоо. Түүнчлэн хошин урлагт оруулсан үнэтэй хувь нэмэрийг нь өндрөөр үнэлж мөн олон олон залуусыг архинаас гаргах уриалгад нэгдэж үлгэр жишээ ч ажилласан хэмээн “Маск” продакшны захирал П.Эрдэнэзааныг хоёр өрөө байраар шагнасан юм. Түүний шагналыг мэргэжил нэгт нөхөд нь болох Л.Баттулга, Ж.Мөнхсайхан, Р.Алтансүх, Б.Баатархүү, Л.Дэмидбаатар, С.Өлзийхүү нар алтан тайзнаа гардуулсан бөгөөд энэхүү сэтгэлийн бэлэг жил бүр уламжлал болон нэг уран бүтээлчид гардуулж байхын эхлэл хэмээлээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )