|
Гамбууш сүүлийн үед ихээхэн намба суужээ. Тэрээр жаргах насандаа ирсэн учраас гэр бүлийн амьдрал зохиож, үр хүүхэдтэй болохыг хүсдэг болсон гэнэ. Түүний ирээдүйд хийхээр шийдсэн зоримог алхмуудын талаар дараах ярилцлагаас уншаарай.
-Хатагтай Гамбуушийг клипэнд тоглож байгаа гэж сонссон юм байна. Ямар дууны клипэнд тоглож байна вэ? -Миний хамгийн сүүлд хийж байгаа ажил маань МУГЖ Н.Чулуунхүүгийн охин 2010 оны “Морин хуур” наадмын гран при шагналт Ч.Мөнхжаргалын ая З.Жанарайгийн үг “” продакшны “Бусдын дурласан зүрхэнд бүү дурла” гэдэг дууны клипэнд тоглоод дуусаж байна. -Ямар утга санаа илэрхийлсэн бүтээл вэ. Яагаад энэ саналыг хүлээж авах болов? -Клипний утга санаа нь таалагдсан учраас саналыг нь хүлээж авсан. Хүний амьдралын хамгийн гол утга учир нь гэр бүлийн аз жаргал гэж би боддог. Гэтэл гэр бүлээсээ гадуур хувийн харьцааг бусадтай тогтоох нь эрчүүдэд илүүтэйгээр ажиглагддаг. Түүнээс гадна хүмүүсийн хоёр дахь амьдралыг энэ клипээрээ харуулахыг зорьсон учраас тоглохыг зөвшөөрсөн. -Өөр ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? -Одоогоор уран бүтээл, ажил төрлөөсөө хэсэг завсарлага аваад байна. Энэ оны 9-р сарын 2-нд Цонжин болдогт “Алтан говь тэмээн сүрэг” ТББ-аас Геннисийн номонд орохоор зорьж буй 10 мянган тэмээтэй жуулчны арга хэмжээний зохион байгуулалтын хэсэгт нь орж ажиллана. Энэ талаархи асуудал урьдчилсан зохион байгуулалтын хэмжээнд явагдаж байгаа учраас Тайланд явахаа түр азнаад байна. -Нууц биш бол ямар шалтгаанаар Тайландыг зорих гэж байгаа юм бол? -Товчхондоо мөрөөдлөө биелүүлэх юм. -Тодруулбал? -Төгс эмэгтэй болохыг хүсч байна. Үүний тулд Тайландад очиж мэс засалд орж, хүүхэд төрүүлэх чадвартай болох гэж байгаа юм. Нөхөргүй ч үр хүүхэдтэй болмоор байна шүү дээ. Ганц хүн айл болдоггүй гэдгийг өдий насандаа ойлголоо. Гэр бүлтэй байна гэдэг хамгийн сайхан аз жаргал гэдгийг ойлголоо. Тиймээс хэдэн жил амьдрах нь чухал биш хамгийн гол нь гэр бүлийн аз жаргалаар амьдарч үзмээр байна. Үр хүүхэдтэй болж, эх хүний жаргал зовлонг нь мэдэрмээр байна. -Ээж болохыг хүссэн эмэгтэй бүр эрүүл саруул хүүхэдтэй болохыг хүсдэг. Таны үр хүүхэд ямар нэг байдлаар асуудалтай төрөх вий гэх эмзэглэл төрдөг үү? -Энэ талаар ер нь бодож байгаагүй. Тэр үеийн тэнгэр мэдэх байлгүй. Өөрөө унасан хүүхэд уйлах биш. -Та одоо найз залуутай юу? -Байгаа. Дотно уулздаг гадаад дотоод нэлээд эрчүүд бий. -Та мэс засал хийлгэснийхээ дараа тэдний хэн нэгэнтэй нь хамтын амьдрал зохиох уу. Танд гэрлэх санал тавьсан уу? -Ер нь бол Америк, европын таван орны эрчүүд надад санал тавьсан. Би мэдээж... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу... |

Сэтгэгдэл ( 0 )