СГЗ сэтгүүлч, яруу найрагч Загдын Түмэнжаргал дуучин Б.Мягмарсүрэнтэй ханилж, тэд хөөрхөн хүү Т.Тэнгистэйгээ холын Францад амьдарч, Парисын Сорбоны их сургуульд багшилж байсан юм. Хэдхэн өдрийн өмнө З.Түмэнжаргал зуурдаар нас нөгчиж Монголын утга зохиол, урлагийн салбарт нөхөж баршгүй том гарз учирсан юм. Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шарилыг авчрахаар ах дүү, садан төрөл нь Франц улсыг зорьжээ. Талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа ч задлан шинжилгээ хийсний дараа баттай дүгнэлт нь гарах гэнэ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )