Өнөөдөр эрүүл мэндийн өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 07


Сүүлийн үед цусны даралт ихсэлт, чихрийн шижин болон хөх болон умайн хүзүүний хавдрын өвчлөл ихсэх хандлагатай болсон. Тиймээс өнөөдөр уг өвчнүүдийн үзлэгийн үйл ажиллагааг сурталчлах үзлэгийг зохион байгуулахаар болжээ. Өнөөдөр 12.00-14.00 цагт Сүхбаатарын талбайд болох энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн дэд сайд,  ММСС-гийн Гүйцэтгэх захирал, Эрүүл мэндийн төслийн захирал, МСК-ийн Суурин төлөөлөгч,  ДЭМБ-ын суурин төлөөлөгч,  Нийслэлийн Засаг даргын орлогч нар оролцох юм байна. Түүнчлэн энэхүү арга хэмжээгээр иргэдэд үнэгүй зөвлөгөө өгөхөөс гадна урлаг соёлын тоглолт болох аж.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top