Хуримласан өдрөө тэмдэглэсэн нь дээр үү, салсныгаа тэмдэглэсэн нь дээр үү?

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 07


Ингэж асуумаар нэг сонирхолтой тэмдэглэлт өдрийн сураг айсуй. Удахгүй Монголын баяр бас нэгээр нэмэгдэнэ гэсэн үг. “Сэтгэл” гэх сонин нэртэй шинэхэн ТББ-ын удирдлагууд ийм санаачлага гаргажээ. Өдрийн нэр “Салсан хосын өдөр” юм байна.

Бидэнд хачин сонсогдож мэдэх ч дэлхийн олон оронд тэмдэглэдэг гэх. Жил бүрийн хаврын нэгэн өдөр тэмдэглэдэг ажээ ажээ. Энэ өдрийг санаачлагчид нь их ачтустай өдөр гэнэ билээ. Үнэн байх. Хуримласан өдрөө тэмдэглэж согтуурхан, хэрэлдэж, зодолдоод салж байхаар, салсан өдрөө тэмдэглээд “сэтгэл” нь сэргэвэл буцаад суучихаж мэдэх юм.

Салснаас нийлсэн нь хожоотойг хүмүүс эрхбиш ойлгохтойгоо гэдэгт найднам.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top