Орон сууцны санхүүжилтийн корпораци зургаан хувийн хүүтэй байрны зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг "Төрийн банк", "Капитал" банкуудад хүргүүлээд эхэлчихсэн. Өмнө нь орон сууц авч байгаагүй, сард төлөх зээлийн төлбөр нь өрхийн нэг сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байх, банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй гэсэн шалгуурыг ОССК тавьж байгаа. Харин банкууд өөрсдийнхөө шалгуурыг тавина. Зээл олгож байгаа банкуудаас ямар шалгуур тавьж байгааг нь сонирхлоо. Мөн зээлийн талаар иргэдийн сонирхож байгаа асуултуудад хариулт авсан юм.
Ж.ОТГОНБИЛЭГ: ДУТУУ БАРИГДСАН БАЙР АВАХ ГЭЖ БАЙГАА БОЛ БАРЬЦАА ШААРДАНА
Төрийн банкны гүйцэтгэх захирал Ж.Отгонбилэгээс зээл олголтын явцыг тодрууллаа.
-Орон сууцны санхүүжилтийн корпорациас танай банкинд хичнээн хүний материал ирээд байна?
-Өчигдрийн байдлаар 223 материал ирсэн байгаа. Зээлийн өргөдөл өдөр, өдөртөө ирж байгаа.
-Зээл хүсэгчдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Банкнаас орон сууц авахад шаарддаг шалгуурыг л тавина. Хамгийн гол нь орлого шаардлагын хэмжээнд байх хэрэгтэй. Бас барьцаа хөрөнгийг нь харгалзана.
-Байр нь барьцаа болоод явах юм биш үү?
-Гэрээ хийсэн барилгын компанийн байр 100 хувийн гүйцэтгэлтэй, гэрчилгээ нь гарсан бол асуудалгүй. Шууд байрыг нь барьцаалаад зээл өгнө. Эсвэл манай зээлээр санхүүжигдэж буй байрнаас худалдаж авч байгаа бол илүү барьцаа шаардахгүй. Харин өөр компаниудын дуусаагүй барилгыг авахаар гэрээ хийсэн бол түр барьцаа авна. Түр барьцаа нь заавал орон сууц байна. Зээлдэгчийн байр ашиглалтад орсны дараа барьцаанд авсан байрыг нь барьцаанаас суллана.
-Дутуу баригдсан барилгыг барьцаанд авах ямар ч боломжгүй юу?
-Дутуу баригдсан барилга баригдаж дуусна гэсэн эцсийн баталгаа байхгүй. Банк эрсдлээ 100 хувь хүлээж байгаа учраас бид ийм шаардлага тавьж байна.
-Танайх барилгын ямар компаниудтай гэрээтэй ажилладаг вэ?
-"Бэрэн", "Өнөр хороолол", "Алтай хотхон", "Хилчин хотхон", "Өгөөмөр" захын цаана байрлах "Грийн ресорс" зэрэг хамтран ажиллах гэрээ байгуулсан хэд хэдэн компани бий.
-Хамтарч ажиллах хүсэлт тавьсан өөр компани бий юу?
-Барилгын ажил нь 90 хувийн гүйцэтгэлтэй "Хүслийн өргөө" гэдэг компани байна. Тэдний барьж байгаа байранд 55 м кв-аас доош хэмжээтэй байр 160 орчим байгаа юм билээ. Бид ирэх долоо хоногоос шийдээ өгнө.
-Банкны шаардлага хангасан хүний зээл хэд хоногийн дотор гарах боломжтой вэ?
-Ажлын гурав хоногийн дотор гарах боломжтой.
-Зээл нь гарсан хүн байна уу?
-Зээлдэгчид банкны зүгээс шаардаж буй материалуудыг бүрдүүлчихвэл ямар ч асуудалгүй зээлээ авах боломжтой болсон. Гэхдээ материалаа бүрэн өгсөн хүн алга. Өчигдөр 220 гаруй хүнээс 24 нь банкны шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан. Хүмүүстэйгээ ярилцлага хийгээд явж байна.
-Танай банк өөрийнхөө эх үүсвэрээс зээл олгож байгаа гэл үү. Төрөөс хийх санхүүжилт нь хэзээ орж ирэх бол?
-Одоогоор өөрийн эх үүсвэрээр олгоно. Засгийн газар Хөгжлийн банкинд 200 тэрбум төгрөгийн бонд гаргахыг хүлээн зөвшөөрсөн. Хөгжлийн банк, Сангийн яам, Орон сууцны санхүүжилтийн корпораци, банкны оролцоотой дөрвөн талт гэрээ байгуулах гэж байна. Гэрээнд тусгаснаар Хөгжлийн банк бидний олгосон мөнгийг эргүүлж өгнө. Өнөөдрийн байдлаар яг тэдэн төгрөг өгнө гэж заасан юм байхгүй.
-Танай банк 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт зориулж зээлийн төв байгуулсан гэсэн. Төвөө хаана нээсэн бэ?
-100 мянган айлын орон сууцны зээлийн төв гэж тусдаа салбар байгуулсан. Бөмбөгөрийн урд байрлаж байгаа.
А.ГЭРЭЛМАА: АЖЛЫН 5-10 ХОНОГТ ЗЭЭЛЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ
Капитал банкны Зээлийн газрын захирал А.Гэрэлмаагаас "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн зээл олголтыг хэрхэн хийх талаар нь тодруулсан юм.
-"100 000 айл" орон сууцны хөтөлбөрт хамрагдахыг хүссэн хичнээн хүний өргөдөл ирсэн бэ. Зээл хүсэгчдийг хэзээнээс дуудаж эхлэх бол?
-Манай банкинд Орон сууцны санхүүжилтийн корпорациас гуравдугаар сарын дундуур 21 хүний материал ирсэн. Эдгээр хүний материалыг судлаад, зээл хүсэгчдэдээ зөвлөгөө өгөөд явж байна. Энэ долоо хоногийн эхээр нийт 296 хүний өргөдөл ирсэн. Ирэх долоо хоногоос материалтай нь танилцаад, бүрдүүлэх материал, бусад зүйл дээр нь зөвлөгөө өгч уулзаж эхэлнэ.
-Зээлийг хэзээнээс олгож эхлэх вэ. Төрийн банк эхний ээлжинд өөрсдийнхөө эх үүсвэрээс олгож эхэлнэ гэж байсан. Танайх яах вэ?
-Сангийн яам, ОССК, банк хоорондын гэрээ хараахан батлагдаагүй байна. Гэрээний төсөл нь Сангийн яаман дээр батлагдаж манай банкинд ирсэн. Одоогоор бид танилцаж байна. Гэрээнд гарын үсэг зурагдмагц зээл олголтоо эхэлнэ.
-Ер нь төрөөс мөнгийг нь хэзээ шилжүүлэх бол, энэ талаар тодорхой мэдээлэл ирсэн үү?
-Анх уулзалт ярилцлага хийж байх үед тав, зургадугаар сараас бонд гарган борлуулах боломжтой гэж яригдаж байсан. Одоогоор тодорхой мэдээлэл ирээгүй байна.
-Шаардлага хангасан иргэдийн хувьд хэд хоногийн дотор зээл нь гарах вэ?
-Манай банкны хувьд зээлийг ерөнхийдөө ажлын тав хоногт олгодог. "100 000 айлын орон сууц" хөтөлбөрийн журмаар бол ажлын 15 хоногт багтааж шийдвэрлэнэ гэсэн байгаа. Зээл хүсэгчид маань урд нь зээл авч байсан, авч байгаагүй туршлагагүй гээд янз бүрийн хүмүүс хандаж байна. Тэр утгаараа хугацаа их орж байна. Иргэд материалаа хурдан хугацаанд бүрэн гүйцэд бүрдүүлээд өгвөл манай банк ажлын 5-10 хоногт зээлээ олгоно. Ер нь зээл хүсэгч материалаа хэр сайн хурдан бүрдүүлж өгөхөөс зээл олголтын хугацаа шалтгаална.
-Цаашид ОССК-аас дахиж өргөдөл ирэх болов уу?
-Иргэд банкаа өөрсдөө сонгож байгаа. Цаашдаа манай банкнаас зээл авахыг хүсч байгаа иргэдийн өргөдлийг хүлээж авна.
-Танай банкнаас зээлдэгчдэд ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Юуны өмнө сүүлийн 1.5 жилээс дээш хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, хувиараа бизнес эрхлэгч бол сүүлийн 1.5 жилээс дээш хугацаанд бизнесээ тогтвортой хийсэн, орлого нь баримтаар баталгаажсан байх хэрэгтэй. Зээл хүссэн өргөдөл, зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгчийн анкет, Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны тодорхойлолт, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт шаардлагатай. Цалинтай холбоотой хэд хэдэн материал бүрдүүлнэ. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажсан хуулбарыг эх хувьтай нь тулгаж авна. Ажил олгогч байгууллагад үндсэн ажилтнаар ажиллаж байгаа хугацаа болон сарын дундаж цалингийн тухай ажлын газрын тодорхойлолт хэрэгтэй. Хөдөлмөрийн гэрээ, ажлын газрын үнэмлэхний хуулбар, бусад цалин, орлогыг батлах баримт, хийснээр цалинждаг, улирлын чанартай ажилтай тохиолдолд цалингийн тогтвортой байдлыг батлах баримтаа авчрах шаардлагатай.
-Хувиараа бизнес эрхэлдэг бол ямар материал бүрдүүлэх вэ?
-Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ҮТЕГ-ын улсын бүртгэлийн албаны тэмдгээр баталгаажсан хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчдын хооронд хийсэн гэрээ, татварын албаар баталгаажсан сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, лиценз, ажлын байрны дүгнэлтээ авчрах хэрэгтэй. Мөн өрхийн болон бизнесийн үйл ажиллагааны орлого, зарлагын баримт, үр ашгийн тооцоо, орлого, зарлагыг тэмдэглэсэн хувийн тэмдэглэл, татвар төлөгчийн цэнхэр дэвтрийг харна.
Ц.БААСАНСҮРЭН
Сэтгэгдэл ( 5 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

Сайн байна уу, Би олон улсын хэмжээнд зээл олгодог хувь хүн юм. Богино болон урт хугацааны хувийн зээлийг олгоход ашиглах капиталтай Бодит хэрэгцээндээ бүх хүнд ноогдох 5,000-аас 90000000 хүртэлх жилийн хүү нь жилийн 3% -ийн хүүтэй бөгөөд зээл, санхүү, зээлийн үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын зээл, автомашины зээл, хувийн зээлийг олгодог. Би таны өргөдөл хүлээн авах маягтыг хүлээн авснаас хойш дээд тал нь 3 хоногийн дотор өөрийн үйлчлүүлэгчдийг хангаж чадна. Түргэн хариулт: madrid.lopez@hotmail.com