Нөөцийн махыг ирэх даваа гаригаас худалдана

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 07



Энэ жил нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан 12000 тонн нөөцийн махыг 21 аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлсэн. Харьцангуй их хэмжээний мах нөөцөд бэлтгэсэн гэж байгаа ч энэ нь иргэдэд хүрэлцэхгүй байгаа билээ. Тиймээс 10 мянган тонн махыг дахин нөөцөд бэлтгэсэн. Түүнчлэн  ирэх долоо хоногийн даваа гаригаас нөөцийн махыг нэмж  худалдаанд гаргахаар болжээ. Энэ нь   махны нийлүүлэлтийг тогтворжуулах арга хэмжээ болно гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас үзэж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top