”National ICT expo show 2012” үзэсгэлэн зохион байгуулагдана

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 09

Мэдээллийн технологийн хөгжлийн эрин үед дэлхийн өнцөг бүрт үндэсний хэмжээний бизнесийн томоохон корпорацаас эхлээд энгийн хэрэглэгчдийн хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаагаа мэдээлэл, харилцаа, холбооны технологийн /ICT/-ийн шийдэл, хэрэглээгүйгээр төсөөлөх боломж нэгэнт үгүй болжээ.

21-р зууны хөгжлийн хөтлөгч гол хүчин болж буй мэдээллийн технологийн нээлт, шинэ шийдлүүд нь хязгааргүй боломжийг бий болгоод зогсохгүй бидний хүрээлэн буй орчинд аюулгүй, хэмнэлттэй хэрэглээнд татан оруулах болсон.

Түүнчлэн ЖДҮ эрхлэгчдэд зориулсан мэдээллийн технологийн шийдэл, интернэтэд суурилсан бизнес /e-commerce/ нь улс орны эдийн засгийн өсөлтөд эзлэх хэмжээгээр өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа нь бизнес-интернэт-хэрэглэгч гэх хандлагад чиглэсэн бизнесийн хязгааргүй орон зайг бий болгож байна.

МҮХАҮТанхимаас мэдээлэл, харилцааны технологийн салбарын хөгжлийг олон нийтэд сурталчлах, шинэ үйлчилгээ шийдлийг бизнесийн салбарт нэвтрүүлэх боломжийг нээх, ЖДҮ эрхлэгчдэд зориулсан мэдээллийн технологийн олон талт шийдлийг танилцуулж санал болгох, түүнчлэн интернэт бизнесийг олон нийтэд сурталчлах зорилгоор “National ICT Expo Show 2012” Үзэсгэлэнг “ICT for Business, ICT for Citizen” уриан дор 2012 оны 4 сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах “ICT for Business, ICT for Citizen” технологийн шоу зохиогдох бөгөөд үзэсгэлэнгийн хүрээнд явагдаж буй үйл ажиллагааг олон нийтэд хүргэх ВИРТУАЛ ҮЗЭСГЭЛЭН-г нээн ажиллуулна. Ингэснээр үзэсгэлэнг биеэр ирж үзэх боломжгүй аж ахуйн нэгж, хэрэглэгчид интернэтээр хандан бүхий л арга хэмжээ, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэлтэй цаг тухайд нь үзэж танилцах боломжийг бүрдүүлэх юм.

“National ICT EXPO Show 2012” Үзэсгэлэнд мэдээлэл, харилцааны технологийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж буй аж ахуй нэгж компаниуд зах зээлд нэвтрүүлж буй шинэ технологи, шийдлээр оролцох боломжтой. Тухайлбал:

  • Программ/техник хангамж үйлдвэрлэл

  • Интернэт худалдаа

  • Онлайн маркетинг

  • Мобайл операторууд

  • Банк, санхүүгийн байгууллагууд

  • Интернетийн үйлчилгээ үзүүлэгчид

  • Компьютер, дагалдах хэрэгслийн худалдаа

  • Мэдээллийн технологийн мэргэжлийн сургалт

  • Мэдээллийн технологи-сэтгүүлзүй

  • МХХТ-ийн зөвлөх үйлчилгээ

  • МТ-ийн ТББ, Холбоод

  • Мэдээллийн лавлах үйлчилгээ

  • Телевиз

  • Бусад

Эдгээр мэдээлэл, харилцаа холбооны технологийн мэргэжлийн байгууллагууд нь энгийн хэрэглэгчдэд болон бизнесийн байгууллагуудад зориулсан маш олон төрлийн технологийн шийдэл, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж санал болгодог билээ. Тэдгээрийг бизнесийн байгууллага болон энгийн хэрэглэгчдэд зориулсан байдлаар ангилвал:

Бизнесийн байгууллагад

  • Бизнесийн байгууллагуудад зориулсан програм/техник хангамж

  • Вэб дизайн, контент хөгжүүлэгчид /Web Developers/

  • Банкны цахим үйлчилгээ /e-Banking/

  • Лицензтэй програм хангамж нийлүүлэгчид

  • Үүрэн телефоны операторууд

  • МТ-ийн мэргэжлийн зөвлөгөө

  • Мэдээллийн технологийн мэргэжлийн сургалт

  • Онлайн маркетинг

  • Бусад

Хэрэглэгчдэд

  • Интернэт үйлчилгээний багц

  • Компьютер, дагалдах хэрэгслийн худалдаа

  • Онлайн дэлгүүр

  • Мобайл үйлчилгээ

  • IPTV

  • МТ-ийн их дээд сургуулиуд

  • Бусад

Түүнчлэн үзэсгэлэнд оролцогч байгууллага бүрт төдийгүй үзэгчдэд зориулсан нэмэлт үйлчилгээний хэсэг болон тусгайлсан цагийг хөтөлбөрт багтааж байгаа нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын онцлог, хязгааргүй боломжийг олон талаар сурталчлах шинэлэг хэлбэр болж байгаа юм.

Оролцогч байгууллагуудад зориулсан хэсэг

  • Бизнес төв

  • Support center /зохион байгуулалттай холбоотой тусламж, дэмжлэг/

  • Тайзан дээрх сурталчилгааны цаг

  • Технологийн шоуд оролцуулах танилцуулга, сурталчилгаа

  • Онлайн санал асуулга

Үзэгчдэд зориулсан хэсэг:

  • Компьютерийн засвар оношлогоо

  • Оффис хэрэглээний програм тохиргоо

  • Анти-вирус програм тохиргоо

  • Техникийн төв / WiFi интернэт, гар утас цэнэглэх /iPhone, Samsung Galaxy, Nokia гэх мэт/ болон бусад техникийн зөвлөгөө, мэдээлэл

Үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татсан, итгэлийг хүлээсэн, найдвартай, шинэлэг шийдэл гэх мэт үзүүлэлтээр нийт үзэгчид, хэрэглэгчдийн санал асуулгад үндэслэн шалгаруулах болно.

Иймд мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын нийт бизнес эрхлэгчид Та бүхнийг “National ICT EXPO Show 2012” Үзэсгэлэнд оролцон мэдээллийн технологийн үр ашигтай, оновчтой шийдлийг бүхий л талаар нь сурталчлан таниулах нээлттэй боломжийг ашиглахыг санал болгож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top