Өнгөрсөн хоногт: Увс, Завхан аймгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, Өвөрхангай, Завхан, Баянхонгор аймгийн нутгийн зарим газраар түр зуур 12-16 метр секунд хүрч шороон шуурга шуурсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар салхи ширүүсэн, говь талын нутгаар халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, Төвийн нутгийн ихэнх хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж говь тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хүйтэрч 0-5 градус, Говийн нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна. Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 8-10 градус дулаан байна
Ирэх долоо хоногийн төлөв: 04 дүгээр сарын 14-ны өдрийг хүртлэх байдлаар, 10-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 11-нд Халх голын саваар, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 10-нд говь, талын нутгаар, 13-нд зарим газраар секундэд 12-14 хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтэн байх боловч цаашдаа дулаарч Увс нуур, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
Ойрын өдрүүдэд цаг агаар огцом дулаарсны улмаас гол мөрний сав газар дахь цас, мөс эрчимтэй хайлж, Хэнтий нурууны баруун хажуугаас эх авсан Туул гол Лүн сум орчмоор, Хэнтий нурууны ар зүүн хажуугаас усжих Хэрлэн гол Мөнгөнморьт орчмоор усны түвшин хоногтоо 7-13 см нэмэгдэж, үерийн түвшинг дунджаар 10 см орчим давж байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй ард иргэдийг шар усны үерийн аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )