ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 09

 

Хаврын улирлын салхи шуурга, хуурайшилтын зэрэглэл аюултай түвшинд хүрснээс ой, хээрийн түймэр ихсэх хандлагатай байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд  44 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн нутагт 5 түймэр асч, Булган, Завхан, Хөвсгөл аймгийн нутагт 3 түймэр цурманд байна.

Иймд, салхи шуургатай үед иргэд  түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах, түймэрт өртөж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох,  түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох,  гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийг эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж гал алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top