Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт хоёр ой хээрийн түймэр гарсныг ОБЕГ унтраахаар ажиллаж байна.
Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт гарсан ойн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын болон , ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Ой, хээрийн түймэртэй тэмцэх салбарын бүлэг, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 81 дүгээр ангийн албан хаагчид, орон нутгийн иргэд нийт-147 хүн автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Мөн тус аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн нутаг, “Зүүн тарвагатай гол”, “Сангастай уул” гэдэг /Ө-5007/15// У-10504/10/// газар гарсан ойн түймрийг унтраахаар Булган аймгийн Онцгой байдлын газрын болон Дархан-Уул, Орхон Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд нийт-145 хүн автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг, “Ар хөндий” гэдэг газар, хилийн 598-600 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас 5 км-ийн өргөн, 10 км-ийн гүнтэй хээрийн түймэр орж ирсэнийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид орон нутгийн иргэд нийт-46 хүн автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Цурманд оруулсан: Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутагт гарсан ойн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн Завхан аймгийн Баянтэс сумын “Зайгал” багийн нутагт гарсан ойн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Ханх сумын 2-р багийн нутагт гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, орон нутгийн иргэд цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Унтраасан: Дорнод аймгийн Баян-Уул сумын 1, 2 дугаар багийн зааг нутаг, “Хархираа өндөр” гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраасан байна. Мөн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Санжит” багийн нутаг, “Шивэрт” гэдэг газар гарсан хээрийн түймрийг Аврах гал унтраах 55 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, бүрэн унтраасан байна.

Сэтгэгдэл ( 0 )