Дуучин Н.Мөнхзул Буриад улсын ардын жүжигчин боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 11

 Залуу дуучин Н. Мөнхзул Буриад улсын ардын жүжигчин цол хүртжээ. Намсрайн Мөнхзул хэмээх дуучныг Монголчууд төдийлөн сайн танихгүй ч тэрээр Буриад улсын дуурийн театрт найман жил амжилттай ажиллаж, хөдөлмөр бүтээлээ ийнхүү өндрөөр үнэлүүлсэн байна. Дашрамд дуулгахад дуучин Н.Мөнхзул 1997-2002 оны СУИС-ийг МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, дуучин Э.Оюумаа, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Ариунбаатар, Булган-Эрдэнэ, “Classic Gem” хамтлагийн дуучин Мөнхбат, Уянга нарын хамт сурч төгсчээ. Тэрээр оюутан байхаасаа тэмцээн уралдаанд идэвхитэй оролцдог байсан тухай найз нөхөд нь ярьдаг юм билээ. Буриад  улсын шинэхэн ардын жүжигчин Н.Мөнхзул саяхан цолны найраа хийсэн бөгөөд “Нюанс” хамтлагийнхан  андынхаа цолны найранд уригдан ая дуугаа өргөөд иржээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top