Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдод хандан дахин албан тоот илгээжээ. Түрүүчийн долоо хоногт хамтарсан мэдэгдэл хийхээр зарласан ч МАН-ын дарга, МУ-ын ерөнхий сайд С.Батболд уг асуудлыг албан ёсоор тавиагүй гээд хамтарсан мэдэгдэл хийхэд ирээгүй билээ. АН-ын даргын хувьд иргэн бүрт олгохоор төлөвлөсөн нэг сая төгрөг, тэр дундаа хувьцаа яагаад ард түмний гарт очихгүй, одоо хэр нь данс нь улаан байна вэ гэдэгт гүйцэтгэх засаглалын тэргүүнийг мэдээлэл хийхийг хүсч буй ажээ.
Н.Алтанхуяг дарга даагаа нэхэн хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдыг хэвлэлийн хуралд ийнхүү урилаа.
Г. Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )