Өмгөөлөгч О.Алтангэрэлийг баривчилна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 10


  Монголын өмгөөлөгчдийн холбоо долдугаар сарын 1-ний  хэрэгт буруутгагдаад буй ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч  О.Алтангэрэлийг баривчлах гэж байгааг эсэргүүцэхийн зэрэгцээ  долдугаар сарын 1-ний талаар мэдэгдэл хийгээд  Сүхбаатар дүүргийн шүүх рүү очих гэж байгаа юм байна.  Монголын өмгөөлөгчдийн холбоо Гранд плазагийн 1506 тоотот мэдэгдэл хийж байна.

 Мөн цагдаагийн экс удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, О.Зоригт, дэд хурандаа Г.Ганбаатар нарыг Сүхбаатар дүүргийн шүүхээс өнөөдрийн дотор өмгөөлөгч  авахыг шаардсан байна. Учир нь дээрх шүүгдэгч нарыг шүүх хурал  энэ сарын 16-ны өдөр Цагдан хорих 461-р ангийн Шүүхийн танхимд  товлогдсон  бөгөөд өмнө нь товлогдсон шүүх хурлын үеэр Ч.Амарболд нарын өмгөөлөгч нар “Шүүх хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж байна” гэсэн үндэслэлээр  шүүгдэгч нарт эрхзүйн туслалцаа үзүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top