үүхдэд ойр зуурын хэрэглээний мөнгө өгч байх ёстой юу? Маргаантай л асуудал. Эцэг, эхчүүдийн нэг хэсэг нь үр хүүхдүүддээ ойр зуурын хэрэгцээнд нь зориулж хангалттай хэмжээний мөнгө өгдөг бол, нөгөө хэсэг нь зөвхөн сургуулийн өглөөний цай, киноны эсвэл мөхөөлдөсний мөнгө зэрэг тодорхой зүйлд зориулж л мөнгө өгдөг. Гэхдээ энэ нь тухайн айлын орлогоос тэр бүр хамаардаггүй. Энэ талаар хүүхдийн сэтгэл судлаач тайлбар өгчээ.
Нэг хүүхдэд найз нөхдөө хангалттай дайлах хэмжээний мөнгө байхад нөгөөгийнх нь халаасанд ганц “Чупа-чупс”-ны мөнгө байна... Тэгэхдээ энэ хоёр хүүхэд хоёулаа боломжийн айлын хүүхэд. Эхний хүүхдийн эцэг, эх болохоор хүүхдээ аль болох эрт мөнгөтэй харьцаж сурна төдий чинээ сайн гэж бодно. Харин хоёр дахь хүүхдийн эцэг, эх нь мөнгө хүүхдийг муу зантай болгоно үзнэ.
Мөнгө ихэвчлэн тухайн айлын хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгсэл болдог гэж сэтгэл судлаач тайлбарлажээ. Аав нь ээжтэй нь... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )