Долоодугаар сарын 1-ний үймээний хэрэгт холбогдсон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Алтангэрэлийг Сүхбаатар дүүргийн шүүхээс өчигдөр 14 хоног саатуулах захирамж гаргалаа.
Түүнийг саатуулах гэж буйтай холбогдуулан Монголын өмгөөлөгчдийн холбооноос байр сууриа илэрхийлсэн ч нэмэр болсонгүй.
Өмгөөлөгч О.Алтангэрэл цагдан хорих төв рүү ачигдахаасаа өмнө "Шүүхийн байгууллагад итгэж явсан нь миний буруу байжээ. Энэ хэргийн цаана улс төрчид байгаад харамсаж байна. Гэхдээ миний зориг хэзээ ч мохохгүй, үнэнийг олтлоо явна" гэв.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )