О.Алтангэрэлийг шүүх хуралдааны танхимыг орхин гарсан гэдгээр хариуцлага тооцжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 10

2008 оны сонгуулийн дараахь үймээнээр  галт зэвсэгт өртөн дөрвөн хүн амь үрэгдсэн хэрэгт тухайн үеийн цагдаагийн удирдлагууд холбогдон шалгагдаж хэрэг нь шүүхэд шилжээд буй. Олон нийтэд хүлээлт үүсгэсэн долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч хошууч генерал  Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлийг Сүхбаатар дүүргийн шүүхээс 14 хоног баривчлах захирамжийг өчигдөр гаргасан юм.

Улмаар өчигдөр  18.30 цагийн орчим нийслэлийн баривчлах байр руу ачлаа. Түүнийг баривчлах болсон үндэслэл нь  энэ сарын 28-ны  өдөр  Цагдан хорих төвд товлогдсон шүүх хуралдааны үеэр  Ч.Амарболд нарт холбогдох хэргийг түдгэлзүүлэх шийдвэр гаргуулахаар шүүхэд шаардлага тавьж, улмаар үйлчлүүлэгчээсээ татгалзаж буйгаа мэдэгдэн, шүүх хуралдааны танхимыг орхин гарсан үйлдэл нь шүүхийг илтэд үл хүндэтгэж шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, шүүхийн бие даасан, хараат бус байдалд бүдүүлгээр халдаж холбогдох хууль тогтоомж болон өмгөөлөгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн гэж шүүхээс үзжээ.Тиймээс О.Алтангэрэлийг шүүх хуралдааны танхимыг орхин гарсан гэдгээр хариуцлага тооцож байгаа аж.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu