Өмгөөлөгч О.Алтангэрэлтэй уулзахаар өмгөөлөгчид саатуулах байранд ирлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 10


 2008 оны долдугаар  сарын 1-ний хэргийн улмаас цагдаагийн дарга нарыг шүүж байгаа билээ.  ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генарал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Алтангэрэл нь шүүгдэгчийг өмгөөлөхөөс татгалзаж, шүүх хуралдааны танхимыг хуралдааны даргалагчийн зөвшөөрөлгүйгээр орхиж гарсан гэх үндэслэлээр өчигдөр 14 хоног саатуулагдсан юм. 

Түүнтэй уулзахаар яг одоо Өмгөөлөгчдийн холбооныхон албадан саатуулах төв буюу 111 дээр ирээд байгаа юм байна.  Энэ талаар өмгөөлөгчид тодруулга өгөхөөс татгалзсан бөгөөд 14:00 цагт эргэн мэдээлнэ гэлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu