Г.Шийлэгдамба Өвөрхангай аймгийн мянгатын даргаар сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 10

БОАЖЯ-ын сайд асан Г.Шийлэгдамба

Өчигдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод тус аймгийн мянгатын даргыг сонгох хуралдаан боллоо. Уг хуралдаанд МАХН-ын ЕНБД Н.Удвал,  тэргүүтэй тус аймгийн 150 гаруй иргэд төлөөлөгчид оролцлоо. Хуралдаанаар  Өвөрхангай аймгийн мянгатын даргаар хэнийг томилох вэ гэсэн хэлэлцүүлэг болоход хуралдаанд оролцсон санал өгөх эрх бүхий 121 хүн 100 хувийн саналаар Г.Шийлэгдамбыг мянгатын дарга болголоо. Өмнө нь төрийн сайдын албан тушаалыг хашиж байсан. Улс төрийн туршлагатай, буурьтай, гадаад дотоодын их дээд сургуулиудыг дүүргэсэн өндөр боловсролтой Г.Шийлэгдамбад Өвөрхангайчууд итгэл хүлээлгэж, ирэх сонгуульд  нутаг нугаасаа нэр дэвшвэл дэмжиж оролцоно гэдгээ ч илэрхийлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu