Хорихоос оргосон оргодлыг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 10


 

Багануур дүүргийн ШШГЕГ-ын харьяа 427-р  хорих ангиас 22-28 насны танхай, дээрмийн хэргээр ял эдэлж байсан  Д.Батбаяр, Б. Батболд, Т.Анхболд нар энэ сарын 8-9 нд шилжих шөнө оргосон. ШШГЕГ –ын эрлийн багийнхан шуурхай ажилласаны үр дүнд Б.Батболд, Т.Анхболд нарыг Төв аймгийн Баяндэлгэр сумын нутгаас энэ сарын 9-ний өглөөний 07 цагийн орчим баривчилсан юм.  Ялтан Д. Батбаярыг орон даяар эрэн сурвалжилж байсан бөгөөд түүнийг  энэ сарын 9-10-нд шилжих шөнийн 01.50 цагт Багануур дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зам зуур” цайны газраас эрлийн бүлэг баривчилжээ. Тэрбээр хулгай, шунахайн сэдлээр аж ахуйн нэгж, байгууллагын мэдэлд байгаа баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлсан, устгасан гэх хэргээр арван жил 10 хоног хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэнээс  таван жил гаруй хугацааныхаа ялыг эдлээд байсан аж.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top