Өнөөдөр “Монгол Нюьс” мэдээллийн танхимд “Эх дэлхий ногоон төрийн бус байгууллагуудын нэгдэл”-ээс зохион байгуулсан хэвлэлийн бага хурал боллоо. Тус бага хуралд “Эх Дэлхий Ногоон Төрийн Бус Байгууллагуудын нэгдэл”- ийн ногоон байгууламжийг бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбар болон хамтран ажилладаг ТББ-ууд оролцсон юм. Энэхүү хурлаар “Green ногоон амьдрал” ТББ нь 2012 оныг МУ-ын ЗГ-аас “Агаарын бохирдол, Орчны доройтолтой тэмцэх жил болгон зарласантай холбоотойгоор мянганы зам дагуух газарт мод тарих, төсөл хөтөлбөрийг танилцуулсан юм. Уг төсөл хөтөлбөр хэрэгжснээр монгол орны уур амьсгал, байгаль орчны доройтолыг зогсооход зам дагуух мод тарих ажил нь томоохон хувь нэмэр болох бөгөөд мод тарьснаар замын тоосжилт, дуу чимээг багасгах ач холбогдолтой аж. Мөн зам дагуух аж амьдралыг тэтгэх, амьдрал бий болгох, модыг арчлан хамгаалах ажлыг гардаж буй гэр бүл, хувь хүн нь амьдрал ахуйгаа тэтгэх, дэмжих фермийн болон хүлэмжийн аж ахуйг бий болгож цаашдаа улс орны хэмжээнд эдийн засаг сайжирхад тус дэм болно гэж үзжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд нөлөөлж буй хөрсний эвдрэл, сул шороон нүүдэлийг зогсооход туйлын хэрэгтэй ажил тул иргэн бүрийг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байлаа.
А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )